НүүрУлс төрЛ.Пүрэвсүрэн Ж.Эпштейнтэй холбоотой асуудлаар тайлбар хийлээ

Л.Пүрэвсүрэн Ж.Эпштейнтэй холбоотой асуудлаар тайлбар хийлээ

Гадаад хэргийн сайд асан Л.Пүрэвсүрэн Ж.Эпштейнтэй холбоотой асуудлаар тайлбар өгч, Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж түүнтэй хоёр удаа уулзсан гэж мэдэгдлээ.

Түүний ярьснаар, Ц.Элбэгдорж 2013 онд НҮБ-ын чуулганы үеэр “News today” сонины эзний гэрт зохион байгуулсан оройн зоог дээр Ж.Эпштейнтэй анх уулзаж, танилцсан байна. Тус арга хэмжээнд 30 гаруй орны төлөөлөгч оролцжээ.

Харин дараагийн уулзалт нь 2015 онд болсон бөгөөд Ж.Эпштейний гэрт оройн зоогт уригдсан гэж Л.Пүрэвсүрэн тайлбарлав.

“Би дипломатын ажлаа л хийж байсан”

Л.Пүрэвсүрэн өөрийг нь Ж.Эпштейнтэй дотно найз байсан гэх яриаг няцааж, харилцаа нь ажлын хүрээнд байсан гэж мэдэгдсэн байна.

Тэрбээр “Би дипломатын ажлаа л хийж байсан. Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж Ж.Эпштейнтэй хоёр удаа л уулзсан” гэжээ.

Мөн “Бид ямар нэгэн байдлаар охид эмэгтэйчүүдийн асуудалтай холбоогүй. Намайг Ж.Эпштейнтэй дотно найз байсан гэж ярьж байна. Тийм зүйл байхгүй” хэмээн тайлбарласан байна.

2017 он хүртэл цахим шуудангаар харилцжээ

Л.Пүрэвсүрэнгийн хэлснээр, тэрбээр Ж.Эпштейнтэй 2017 он хүртэл ажлын шугамаар цахим шуудангаар харилцаж байжээ. Харин уул уурхайн талаар ямар нэгэн яриа, хэлэлцээр хийгээгүй гэж онцолсон байна.

Тэрбээр Ж.Эпштейн Монголын талаар ойлголтгүй байсан учир Монголд зочлохыг урьсан цахим шууданг дипломат ажил үүргийнхээ хүрээнд илгээсэн гэж тайлбарлав.

Мөн “Миний мэйл ажлаа өгсний дараа устсан” гэж Л.Пүрэвсүрэн хэлжээ.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд