НүүрСпортКомбат бөхийн Азийн аваргаас Монголын тамирчин мөнгөн медаль хүртлээ

Комбат бөхийн Азийн аваргаас Монголын тамирчин мөнгөн медаль хүртлээ

Монгол Улсыг төлөөлөн Япон улсад болсон Комбат бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсон ахмад Э.Адъяа амжилттай барилдаж, мөнгөн медаль хүртлээ.

2025 оны зургаадугаар сарын 22-23-ны өдрүүдэд Япон улсын Саятама хотод зохион байгуулагдсан тус тэмцээнд Хилийн цэргийн 0277 дугаар ангийн сургалтын ахлах офицер, ахмад Э.Адъяа -74 кг жинд барилдаж, 11 орны 120 гаруй шилдэг тамирчдын дундаас шалгарч, мөнгөн медаль хүртсэн юм.

Энэхүү тэмцээнд оролцсон баг тамирчид Япон, Солонгос, Узбекстан зэрэг орны хүчтэй бөхчүүдтэй өрсөлдөж, улс орныхоо нэрийг олон улсын тавцанд дахин мандууллаа.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд