2024 оны зургаадугаар сард гарсан 20 настай Ц.Дагвадорж нь 32 настай эмэгтэй болон 16 настай охины амийг онц хэрцгийгээр бүрэлгэсэн ноцтой хэргийн давж заалдах шатны шүүх хурал өчигдөр болж өндөрлөлөө. Тус хурлаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шийдвэрлэсэн байна.
Шүүхийн энэхүү шийдвэрт хохирогч охины ээж Г.Отгонтуяа туйлын гомдолтой байгаагаа илэрхийлэв. Тэрээр хэлэхдээ: “Давж заалдах шатны шүүхийн шийдвэр 2026 оны нэгдүгээр сарын 23-ны өдөр гарлаа. Бид шүүхийн тогтоолтой санал нийлэхгүй байгаа тул Улсын Дээд шүүхэд хандаж, шударга ёсны төлөө үргэлжлүүлэн тэмцэх болно” хэмээн мэдэгдлээ.
Ар гэрийнхний зүгээс шүүх бүрэлдэхүүнийг хэргийн нөхцөл байдлыг дутуу үнэлсэн гэж үзэж байгаа бөгөөд дараах үндэслэлүүдийг дурджээ. Үүнд:
- Хохирогч талын таван өмгөөлөгч нотлох баримтад тулгуурласан хангалттай хүсэлт гаргасан.
- Шүүхийн шийдвэрийг танилцуулах үед өмгөөлөгчдийн гаргасан хүсэлтүүдийг нэг ч дурдаагүй.
- Анхан шатны шүүхийн шийдвэр хэт нэг талыг барьсан гэж үзэж байгаа тул Дээд шүүхэд итгэл хүлээлгэж байна.
Г.Отгонтуяа цаашид өмгөөлөгчдийн багийн хамтаар эцсийн шатны шүүх хүртэл явж, охиныхоо амиа алдсан хэрэгт зохих хариуцлагыг хүлээлгэхийн төртөө ажиллахаа баталлаа.
