Дэлхийн гоо бүсгүйчүүдийн хамгийн том тэмцээн болох 75 дахь удаагийн “Miss Universe” наадамд эх орноо төлөөлөн өрсөлдөх үндэсний ялагчийн титмийг Э.Энхдэлгэрэх хүртлээ. Олон улсын тайзнаа Монгол Улсын нүүр царай болон оролцох тэрээр үндэсний шалгаруулалтад шалгарч, ийнхүү дэлхийн тайзнаа эх орныхоо өв соёл, гоо үзэсгэлэнг сурталчлах эрхийг аваад байна.
Үндэсний ялагчийн боловсрол болон мэргэжлийн замаас
Өдгөө 29 настай Э.Энхдэлгэрэх нь академийг хос мэргэжлээр дүүргэсэн боловсролтой нэгэн юм. Тэрээр “Билиг” дээд сургуулийг эдийн засагч мэргэжлээр дүүргэсэн бол Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуульд реклам сурталчилгааны менежментийн чиглэлээр гүнзгийрүүлэн суралцаж төгсжээ. Түүний эзэмшсэн эдийн засаг болон маркетингийн мэдлэг нь олон улсын томоохон гоо зүйн наадамд эх орноо амжилттай сурталчлан төлөөлөхөд чухал давуу тал болно гэж үнэлэгдэж байна.
