НүүрУлс төрАрдчилсан намын Намын байгуулалт хариуцсан нарийн бичгийн даргаар Д.Мөнхчулууныг томиллоо

Ардчилсан намын Намын байгуулалт хариуцсан нарийн бичгийн даргаар Д.Мөнхчулууныг томиллоо

Ардчилсан намын Намын байгуулалт хариуцсан нарийн бичгийн даргаар Д.Мөнхчулууныг албан ёсоор томиллоо. Тэрээр 2020 оноос хойш АН-ын Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хорооны үүрийн даргаар ажиллаж байгаа бөгөөд Үндэсний бодлогын хороо, Нийслэл болон Дүүргийн намын хорооны гишүүний сонгуульт албыг хашиж буй туршлагатай боловсон хүчин юм.

Бизнес, медиа салбар дахь туршлага

Д.Мөнхчулуун нь Санхүү, эдийн засгийн дээд сургуулийг Бизнесийн удирдлагын (Менежмент) чиглэлээр бакалаврын зэрэгтэй төгссөн. Хувийн хэвшил болон хэвлэл мэдээллийн салбарт идэвхтэй ажиллаж ирсэн бөгөөд хэвлэх үйлдвэрлэлийн “Blue Sky City” ХХК-ийг үүсгэн байгуулж, гүйцэтгэх захирлаар нь ажиллаж байв. Мөн эдийн засаг, бизнесийн чиглэлээр дагнасан анхны радио суваг болох “Business Radio 98.9”-ийг үүсгэн байгуулж ажиллуулсны гадна “Сэрж буй Монгол” ТББ-ын Удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж байжээ.

Улс төрийн замнал болон олон нийтэд танигдсан байдал

Тэрээр 2014 оноос Ардчилсан залуучуудын холбооны Дэд ерөнхийлөгч, Чингэлтэй дүүргийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдон ажиллаж байсан улс төрийн замналтай. Урлаг, соёлын салбарт өөрийн орон зайг үлдээсэн түүнийг олон нийт, үзэгч сонсогчид “Татар” хамтлагийн дуучин гэдгээр нь сайн мэддэг билээ.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд