НүүрОлон улсын мэдээАНУ Ираны шинэ дээд удирдагчийг нууцаар сонгосон гэх мэдээлэл гарчээ

АНУ Ираны шинэ дээд удирдагчийг нууцаар сонгосон гэх мэдээлэл гарчээ

АНУ-ын засаг захиргаа Ираны парламентын дарга Мохаммад-Багер Галибафыг тус улсын шинэ дээд удирдагчийн суудалд тохирох нэр дэвшигч хэмээн авч үзэж байна.

Mongolnews24.com сайтын мэдээлснээр, “Politico” хэвлэл өөрийн эх сурвалжуудаас иш татан энэ тухай уламжилжээ. Нийтлэлд “Цагаан ордны зарим албан тушаалтнуудын үзэж байгаагаар, Галибаф бол Ираныг тэргүүлж, дайны дараагийн шатанд Трампын засаг захиргаатай хэлэлцээ хийх чадвартай, ирээдүйтэй түнш юм” гэж дурдсан байна.

Гэсэн хэдий ч Цагаан ордон одоогоор аль нэг тодорхой нэр дэвшигчийг эцэслэн сонгоход бэлэн биш байгааг онцолжээ. Тэд тодорхой тохиролцоонд хүрэхийг зөвшөөрөх хэд хэдэн хүмүүсийг туршиж үзэхийг хүсэж байгаа аж. Нэгэн эх сурвалжийн мэдээлснээр, эцсийн шийдвэр гараагүй байгаа ч Галибаф нь хамгийн өндөр магадлалтай нэр дэвшигчдийн нэг юм байна.

Үүнээс өмнө буюу 3 дугаар сарын 23-ны өдөр Галибаф өөрөө Иран болон АНУ-ын хооронд мөргөлдөөнийг зохицуулах талаар ямар нэгэн холбоо тогтоосон гэх мэдээллийг үгүйсгэж байсан билээ. Хэд хэдэн хэвлэл түүнийг Тегеран, Вашингтоны хэлэлцээнд оролцож магадгүй хэмээн нэрлэж байсан юм.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд