АНУ-ын Флорида мужид нэгэн хүү усанд орохыг хориглосон бүс рүү завин дээр нэвтэрч, 3.6 метр урт алигатор матарт хазуулсан ч гайхамшигтайгаар амьд гарч чадсан тухай “The Mirror” хэвлэл мэдээллээ.
Аюултай бүс ба аврах ажиллагаа
Хэрэг явдал Спринг-Хилл хотын “Weeki Wachee” байгалийн нөөц газарт болжээ. Флоридагийн Загас болон зэрлэг байгаль хамгаалах комиссын мэдээлснээр хэсэг иргэд, тэдний дунд нэг хүү усанд орохыг хориглосон аюултай бүс рүү сэлж орсон байна.
Усанд байх үед хүү рүү ойролцоогоор 3.6 метр урттай матар халдсан бөгөөд хүү матрын амнаас мултарч, бусад хүмүүсийн хамтаар элсэн шүүрхий дээр гарч чаджээ. Тэд тэндээсээ эрэг рүү бие даан буцах боломжгүй байсан тул аврагчид очиж тэднийг аварсан бөгөөд хүүг шууд эмнэлэгт хүргэсэн байна.
Хүү хөл болон гартаа бэртэл авсан ч эмнэлэгт хүргэгдсэнээсээ хойш хэдэн цагийн дараа гарчээ.
