Хөлбөмбөгийн ДАШТ-2026 тэмцээний хэсгийн шат төгсгөл рүүгээ орж, шилдэг багууд хасагдах шатанд үлдэхийн төлөө өрсөлдөөнөө улам ширүүсгэж байна. АНУ-д болж буй энэ удаагийн дэлхийн аваргын үеэр “1xBet Монгол” платформ Монголын хөлбөмбөг сонирхогчдын дунд санал асуулга явуулж, манай үзэгчид аль улсын шигшээ багийг илүү дэмжиж байгааг тодруулжээ.
Энэ жилийн ДАШТ-д түрүүлэх магадлалтай багуудын дунд Испани, Англи, Франц, Аргентин зэрэг хүчирхэг шигшээнүүд нэрлэгдэж байна. Европын аваргын шигшээд хүрч байсан Испани болон Английн багууд тогтвортой тоглолтоороо фаворитын тоонд багтаж байгаа бол Дидье Дешамын удирдсан Франц хамгийн үнэтэй бүрэлдэхүүнтэйгээр тэмцээнд оролцож байна.
Мөн дэлхийн аварга цолоо хамгаалж буй Аргентины шигшээ багийг цомын төлөөх гол өрсөлдөгчдийн нэгээр тооцож байгаа юм. Гэхдээ Монголын хөгжөөн дэмжигчдийн сонголт зөвхөн өнөөгийн форм, нэр хүндээр хэмжигдээгүй бөгөөд түүх, тоглогчдын нөлөө, хувийн дэмжлэг хүчтэй нөлөөлсөн нь судалгаанаас харагджээ.
Сүүлийн хоёр дэлхийн аваргаар хэсгээсээ гарч чадаагүй Германы шигшээ багт монголчууд хамгийн их итгэл хүлээлгэж байна. Юлиан Нагельсманны удирдлага дор Германы баг эргэн хүчирхэгжиж, дэлхийн 5 дахь түрүүгээ авах боломжтой гэж олон хөгжөөн дэмжигч үзжээ.
Судалгааны дүнгээр Монголын үзэгчдийн дэмжлэг дараах байдлаар хуваагдсан байна.
- Герман — 18%
- Англи — 18%
- Аргентин — 16.3%
- Франц — 10%
- Испани — 9.5%
- Бразил — 7.5%
Герман болон Английн шигшээ багууд ижил 18% дэмжлэг авч, санал асуулгыг тэргүүлжээ. Харин Аргентин 16.3%-ийн дэмжлэгтэйгээр гуравдугаарт бичигдсэн нь Лионель Мессигийн нэр хүнд Монголын фанатуудын дунд өндөр хэвээр байгааг харуулж байна.
Судалгаанд оролцогчдын 27.4% нь Лионель Мессиг өөрийн “Хамгийн хайртай тоглогч” гэж нэрлэсэн байна. Энэ үзүүлэлт нь Аргентины шигшээ багийн дэмжлэгт шууд нөлөөлсөн гол хүчин зүйлүүдийн нэг болжээ.
Монголын шигшээ баг ДАШТ-2026 тэмцээнд оролцоогүй энэ үед зарим хөгжөөн дэмжигчид Ази тивийн төлөөллөө дэмжих сонголт хийсэн байна. Нийт респондентуудын 4% нь Японы шигшээ багийг дэмжиж буйгаа илэрхийлжээ.
Санал асуулгыг 2026 оны 6 дугаар сарын 1-нээс 11-ний хооронд явуулсан бөгөөд Монгол орны өнцөг булан бүрээс нийт 172 хөлбөмбөгийн үнэнч фанат оролцсон байна. Үр дүнгээс харахад монголчууд Европын топ лигүүдийг идэвхтэй үздэг, тэнд тоглодог од тоглогчидтой багуудад илүү татагддаг хандлага ажиглагджээ.
ДАШТ-2026 тэмцээний шийдвэрлэх тоглолтууд удахгүй эхлэх гэж байна. Монголын хөлбөмбөг сонирхогчдын хамгийн их итгэл хүлээлгэсэн Герман, Англи, Аргентин зэрэг багуудын аль нь эцсийн шат хүртэл явж, хэн нь аваргын цом өргөхийг тэмцээний үр дүн харуулах болно.
