Лхагва, 2 сар 4, 2026
HomeСпортО.Пүрэвдэлгэр заан 672 бөхийн барилдаанд 10 даван манлайллаа

О.Пүрэвдэлгэр заан 672 бөхийн барилдаанд 10 даван манлайллаа

Хавдрын эсрэг дэлхийн өдрийг тохиолдуулан Хавдрын эсрэг үндэсний зөвлөлөөс зохион байгуулсан сумын цолтон болон залуу бөхчүүдийн уламжлалт барилдаан өргөн дэлгэр болж өндөрлөлөө. Энэ удаагийн барилдаанд аймаг бүрийн төлөөлөл болсон нийт 672 хүчит бөх зодоглосноос Булган аймгийн Сайхан сумын харьяат, “Булган” дэвжээний бөх, сумын заан Отгонбаатарын Пүрэвдэлгэр 10 даваа аван анх удаа түрүүллээ. Тэрээр сумын наадмын хоёр түрүүтэй бөгөөд энэхүү томоохон барилдаанд ийнхүү өөрийн ур чадварыг батлан харууллаа.

Барилдааны үзүүр бөхөөр Говь-Алтай аймгийн Дарви сумын харьяат, “Хантайшир” дэвжээний бөх, сумын гурван түрүүтэй заан Лувсандоржийн Отгонбаяр шалгарч, үзэгч олныг баясгав.

Шөвгийн бөхчүүд болон тусгай шагналын эзэд:

  • Их шөвгийн гуравт: Ховд аймгийн Манхан сумын харьяат, сумын заан П.Цолмон шалгарч үлдсэн.
  • Дунд шөвгийн зургаад: Өвөрхангай аймгийн Б.Бат-Эрдэнэ, Увс аймгийн Р.Баянмөнх, Баян-Өлгий аймгийн С.Нуртилек нар тунан үлдэв.
  • Уран барилдааны шагнал: Увс аймгийн Ховд сумын харьяат, сумын заан Р.Баянмөнхөд олгов.
  • Уран гараа дэвээний шагнал: Говь-Алтай аймгийн сумын заан С.Тэмүүлэн хүртлээ.

Бага шөвөгт Хэнтий, Өмнөговь, Ховд, Говь-Алтай аймгийн шилдэг залуу заанууд болох С.Эрхэмбаяр, С.Баярбаатар, Ц.Сумъяабазар, А.Цэрэн-Очир, С.Тэмүүлэн нар шалгарч, ирээдүйн хүчтэнүүд болохоо харууллаа.

Дараагийн барилдаан ирэх долоо хоногт буюу хоёрдугаар сарын 07-ны 13:00 цагаас үргэлжилнэ. Баянхонгор аймгийн Шинэжинст сумын 70 жилийн ойн баярт зориулсан улс, аймаг, цэргийн цолтой 128 бөхийн барилдаан болох тул бөхийн хорхойтнууд та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд