Польш улсад үргэлжилж буй IEM Kraków 2026 тэмцээний “А” хэсгийн доод хүснэгтийн шийдвэрлэх тулаанд Монголын The MongolZ баг Бразилын FURIA-тай өрсөлдлөө. Гурван үеийн турш ширүүн өрнөсөн тулаан 1:2 гэсэн харьцаатайгаар өрсөлдөгч талын ялалтаар өндөрлөж, манай баг тэмцээний хэсгийн шатнаас хасагдлаа.
Энэхүү ялагдлын улмаас The MongolZ баг тэмцээнийг 13–16 дугаар байрт жагсаж, 10,000 ам.долларын шагналтайгаар нутаг буцахаар болов. Харин тэднийг буулган авсан FURIA баг хэсгийнхээ доод хүснэгтэд цааш шалгарч, хоёрдугаар сарын 2-ны өдөр плей-оффын эрхийн төлөөх чухал тоглолтоо хийхээр үлдлээ.

Тоглолтын хувийн үзүүлэлтүүд (Rating 3.0):
| Баг | Тоглогч / Үзүүлэлт | Тоглогч / Үзүүлэлт | Тоглогч / Үзүүлэлт |
| The MongolZ | 910 (1.14) | mzinho (0.95) | cobrazera (0.85) |
| Techno (0.85) | bLitz (0.66) | ||
| FURIA | YEKINDAR (1.39) | KSCERATO (1.32) | yuurih (1.16) |
| FalleN (1.12) | molodoy (0.97) |
ESL-ээс зохион байгуулж буй уг тэмцээн нь Intel Extreme Masters цувралын нэгэн хэсэг бөгөөд одоо тэмцээний хоёрдугаар шат (Stage 2) ид үргэлжилж байна. Нэгдүгээр сарын 31-нээс эхэлсэн энэхүү шат ирэх хоёрдугаар сарын 3-ныг хүртэл үргэлжлэх бөгөөд дэлхийн шилдэг багууд аваргын цомын төлөө өрсөлдөж байгаа юм.
The MongolZ багийн хувьд энэ удаагийн тэмцээнд 1xBet Монголоос компанийн дэмжлэгтэйгээр оролцож, олон улсын тавцанд эх орноо төлөөлөн тоглолоо. Тэдний үзүүлсэн амжилт нь чансааны хувьд дэлхийн шилдэгүүдтэй эн тэнцүү өрсөлдөх хэмжээнд хүрснийг дахин баталлаа.
