iPhone-оо тогтмол 100% хүртэл цэнэглэх нь лити-ион батерейны элэгдлийг хурдасгаж, ердөө 1-2 жилийн дараа батерейны багтаамжийг мэдэгдэхүйц бууруулдаг байна. Apple-ийн зүгээс цэнэглэлтийг 95% орчимд зогсоохыг зөвлөж байгаа бөгөөд энэ нь батерейны ачааллыг бууруулж, ашиглах хугацааг уртасгахад тусалдаг аж.
Apple-ийн тайлбарлаж буйгаар, ухаалаг утсыг тогтмол дүүртэл нь цэнэглэх үед батерейны дотор химийн болон механик хүчдэл нэмэгддэг байна. Үүний үр дүнд батерей багтаамжаа хурдан алдаж, ашиглалтын нөөц нь богиносдог.
Тиймээс тус компани “95%-ийн дүрэм”-ийг санал болгож байна. Энэ нь цэнэгийг заавал дээд цэгт нь хүргэхгүйгээр 95%-тай байхад нь цэнэглэгчээс салгах энгийн арга юм. Ингэснээр батерейны насжилт уртсах бөгөөд утсаа ашиглах хугацааны хувьд төдийлөн их ялгаа мэдрэгдэхгүй.
Анхаарах бусад зүйлс:
- Баталгаат цэнэглэгч ашиглах: Apple-ийн зүгээс зөвхөн албан ёсны эсвэл сертификаттай цэнэглэгч, кабель ашиглахыг анхааруулж байна. Хямд үнэтэй, стандарт бус хэрэгслүүд нь утсыг хэт халаах, гэмтээх, тэр байтугай гал гарах эрсдэлийг дагуулдаг.
- Оновчтой цэнэглэлт (Optimized Battery Charging): iOS үйлдлийн системд цэнэглэлтийг автоматаар зохицуулах функц байдаг. Энэ нь хэрэглэгчийн зуршилд дүн шинжилгээ хийж, утсыг ашиглаж эхлэхийн өмнөхөн цэнэгийг 100%-д хүргэж удаашруулдаг байна.
