Ням, 1 сар 11, 2026
HomeОлон улсын мэдээАНУ-д сүүлийн 30 гаруй жилийн хугацаан дахь улаан бурхан өвчний хамгийн өндөр...

АНУ-д сүүлийн 30 гаруй жилийн хугацаан дахь улаан бурхан өвчний хамгийн өндөр тархалт бүртгэгдлээ

АНУ-д 2025 онд бүртгэгдсэн улаан бурхан өвчний тохиолдол сүүлийн 30 гаруй жилийн хугацаанд анх удаа 2 мянга давсан үзүүлэлттэй гарчээ. Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвийн мэдээллээс иш татан Axios порталын 12 дугаар сарын 31-нд мэдээлснээр, энэ онд өвчлөлийн тоо огцом нэмэгдэж, дэгдэлт удаан үргэлжилсэн нь 2026 оны нэгдүгээр сарын эцэс гэхэд АНУ-ыг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн улаан бурхныг “устгасан” улс гэх статусаа алдахад хүргэж болзошгүй болоод байна.

2025 оны 12 дугаар сарын 23-ны байдлаар улсын хэмжээнд нийт 2012 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд халдвар авсан хүмүүсийн 93 орчим хувь нь вакцин хийлгээгүй эсвэл вакцины статус нь тодорхойгүй байжээ. Хамгийн их өвчлөл бүртгэгдсэн мужуудыг Техас (803), Аризона (187) болон Хойд Каролина (156) тэргүүлж байгаа бол харьцуулбал 2024 онд АНУ-д ердөө 285 тохиолдол батлагдаж байсан юм.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд