“Counter Strike 2” тоглоомын 2025 оны хоёр дахь Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болох StarLadder Budapest Major 2025-ийн плей-оффын шөвгийн наймын тоглолтууд өнгөрсөн шөнө Унгарын Будапешт хотод эхэллээ. Энэ шатанд Монголын “The MongolZ” баг Францын “Team Vitality”-тай Bo3 форматаар хүч үзсэн ч хоёр мап дараалан ялагдаж, тэмцээнээ өндөрлүүлэв.
Mirage ба Dust 2 дээрх оноо
Тоглолтын эхний мап нь “The MongolZ”-ын сонголт болсон Mirage байлаа. Гэвч энэ мап дээр манай баг 5:13 харьцаатай хожигдов. Үүний дараа Vitality-ийн сонгосон Dust 2 мап дээр мөн 4:13 гэсэн харьцаатайгаар ялагдаж, нийт дүн 0:2-оор дууссан байна.
Шагналын мөнгө ба тэмцээний цар хүрээ
Ийнхүү “The MongolZ” StarLadder Budapest Major 2025-ийг 5–8 дугаар байрт дуусгаж, 45 мянган ам.долларын шагнал хүртлээ. Энэ удаагийн мажор тэмцээн нийт 1.2 сая ам.долларын шагналын сантай, 32 багийн өрсөлдөөнтэйгөөр зохион байгуулагдсан гэж мэдээлжээ.
Азийн багийн дараалсан плей-оффын амжилт
Плей-оффын эхний даваанд мултарсан ч “The MongolZ” нэг том амжилт гаргалаа. Тэд CS2-ийн түүхэнд гурван дэлхийн аварга шалгаруулах тэмцээн дараалан плей-оффт шалгарсан Азийн анхны баг болж байгаа нь энэ удаагийн мажорт онцлох үзүүлэлтээр үлдэж байна.
“The MongolZ” багийн ивээн тэтгэгчээр 1xBet Монголоос ажилладаг.

Сайн амжилт шүү, дараа нь бүр илүү дээр болно
Дараагийн тэмцээнд заавал илүү амжилт гаргана гэж итгэж байна