Лхагва, 12 сар 10, 2025
HomeСпортNHL-ийн Одод Ирэх Өвлийн Олимпод Оролцохгүй Байх Эрсдэлтэй

NHL-ийн Одод Ирэх Өвлийн Олимпод Оролцохгүй Байх Эрсдэлтэй

Хойд Америкийн Үндэсний Хоккейн Лиг буюу NHL-ийн шилдэг тамирчид ирэх жил болох өвлийн Олимпын наадамд эх орноо төлөөлөн оролцохгүй байх магадлал үүсээд байна. Учир нь Олимпын наадмын зохион байгуулагдах мөсөн талбай нь NHL-ийн тоглогчдын стандартыг хангаж чадахгүй байгаа талаар тус лигийн комиссар Билл Дали мэдэгдлээ.

Өнөөгийн дэлхийн шилдэг хоккейн тоглогчдын дийлэнх нь NHL-д тоглодог. Гэвч тэд 2014 оноос хойш өвлийн Олимпод оролцох боломжгүй байсан. Ирэх Милан-Кортинагийн Олимпод оролцох боломж нээгдэж байсан ч, талбайн мөсний чанар болон хэмжээний асуудал үүслээ.

Талбайн Стандартын Зөрүү

Гол асуудал нь NHL болон Олон улсын мөсөн хоккейн холбоо (IIHF)-ны мөсөн талбайн хэмжээ, стандартууд зөрчилдөж байгаа явдал юм. Өвлийн Олимпын наадмын хоккейн тэмцээнийг IIHF хариуцан зохион байгуулдаг.

Хоккейн тоглолтууд болох Милан хотын Сантагилиа болон Милано Ро цэнгэлдэхүүдийн мөсөн талбайн хэмжээ нь NHL-ийн талбайтай харьцуулахад жижиг байгаа аж. NHL-ийн тоглогчдын холбоо ч мөн Олимпын мөсөн талбайн нөхцөл байдалд санаа зовж байгаагаа илэрхийлсэн.

Комиссар Билл Далигийн Байр Суурь

NHL-ийн комиссар Билл Дали мэдэгдэл хийхдээ, тамирчдын аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавьж байгаагаа онцолжээ. Тэрээр:

  • “Хэрэв тоглож болохооргүй мөс байвал тоглож болохгүй л гэсэн үг. Би бүх зүйлийг сүйрүүлмээргүй байна. Наадам эхлэхээс өмнө бүх зүйлийг мэдмээр байна. Тамирчид мөсийг аюулгүй гэж үзэхгүй бол бид тоглохгүй. Ийм л энгийн” гэсэн байна.
  • Мөн тэрээр үргэлжлүүлэн “Бид өөрсдийн мөсний шинжээчид, техникийн ажилтууд, ханган нийлүүлэгчдээ санал болгосон. Тэднийг NHL-ийн тамирчид тоглох боломжтой байлгаж өгөөрэй гэдэгт туслахыг хичээж байна. Бүх зүйл сайхан болно гэдэгт би өөдрөг хандаж байгаа” хэмээн найдаж буйгаа илэрхийлжээ.

Өвлийн Олимпын хоккейн тоглолтууд 2026 оны хоёрдугаар сарын 06-ны өдөр эхлэх хуваарьтай байгаа юм.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

2 COMMENTS

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд