Мягмар, 1 сар 27, 2026
HomeСпорт“The MongolZ” өнөөдөр 20:00 цагаас Budapest Major-ын 3-р шатанд тулалдана

“The MongolZ” өнөөдөр 20:00 цагаас Budapest Major-ын 3-р шатанд тулалдана

“Counter-Strike 2” тоглоомын 2025 оны хоёр дахь Мaжор тэмцээн болох “StarLadder Budapest Major 2025” Унгарын Будапешт хотноо үргэлжилж байна. Арваннэгдүгээр сарын 24-нөөс хойш үргэлжилсэн эхний хоёр үндсэн шат дуусаж, гуравдугаар шатанд өрсөлдөх шилдэг 16 баг албан ёсоор тодорлоо. Одоо дэлхийн аваргын шөвгийн наймд үлдэх эрхийн төлөө илүү хурц, илүү дарамттай тоглолтууд эхэлж байна.

Энэхүү гуравдугаар шатанд үлдсэн 16 баг тав хүртэлх тойрогт Swiss системээр тоглоно. Үндсэндээ: 3 хожил авсан 8 баг – плей-оффын шөвгийн наймд шалгарна; 3 удаа хожигдсон багууд – тэмцээнээ дуусгана. Ингэснээр энэ долоо хоногийн Ням гараг гэхэд “StarLadder Budapest Major 2025”-ын улирлын шилдэг найман баг тодорхой болох юм.

Өнөөдрийн гол тулаан: “The MongolZ” vs “Imperial Esports”

Монголын цахим спортын гол нүүр царай “The MongolZ” өнөөдөр гуравдугаар шатны анхны тоглолтоо хийнэ. Тэд өнгөрсөн жилээс хойш олон улсын том тайзуудад тогтмол оролцож байгаа бөгөөд энэ улиралд ч The MongolZ баг нь 1xBet Монголоос үзүүлж буй дэмжлэгтэйгээр дэлхийн шилдэг багуудтай мөр зэрэгцэн өрсөлдөж байна. Тэдний өнөөдрийн өрсөлдөгч нь өмнө нь ч халз тулгарч байсан Бразилын нэр хүндтэй баг “Imperial Esports” юм.

  • Хэзээ: Өнөөдөр (12.04) орон нутгийн цагаар 20:00
  • Өрсөлдөгч: “Imperial Esports” (Бразил)
  • Формат: Bo1 (Best of 1) – ганцхан мап дээр бүх зүйл шийдэгдэнэ

Гуравдугаар шатны хоёр дахь тойргийн тоглолтууд мөн адил Bo1 форматаар шөнө дунд хүртэл үргэлжлэх бөгөөд нэг л алдаа бүх тоглолтын хувь заяаг өөрчилж мэдэх өндөр дарамттай шат юм.

“Thunderpick 2024”-ийн дахин уулзалт

“The MongolZ” болон “Imperial Esports” багууд өмнө нь ч ширүүн тулгарч байсан. 2024 оны аравдугаар сард болсон “Thunderpick World Championship 2024” тэмцээнд хоёр баг таарч, тухайн үед Монголын баг 2:1 харьцаатайгаар Бразилын багийг буулган авсан түүхтэй. Тиймээс өнөөдрийн тоглолт нь зүгээр нэг энгийн тоглолт бус, өмнөх ялалтыг баталгаажуулах, эсвэл өшөөгөө авах уулзалт болж байна.

“The MongolZ” – Багийн одоогийн бүрэлдэхүүн

Budapest Major-д Монголын нэрийг гаргаж буй бүрэлдэхүүн:

  • Б.Гарьдмагнай – “bLitz”
  • М.Содбаяр – “Techno4K”
  • Б.Өсөхбаяр – “910”
  • Б.Аюуш – “mzinho”
  • Б.Өнөдэлгэр – “controlez”

Дасгалжуулагч – Б.Эрдэнэдалай – “maaRaa”

Эдгээр таван тоглогч, дасгалжуулагчийн хамт энэ улирлын хамгийн чухал тэмцээнд “The MongolZ”-ийн тугийг өндөрт өргөж, шөвгийн наймд үлдэх эсэхээ өнөөдрийн тоглолтоор эхлүүлэн гэж байна.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд