Баасан, 11 сар 21, 2025
HomeНийгэм“Таван шар”-ын төмөр зам доогуур барьж буй нүхэн гарцын ажил 90 хувийн...

“Таван шар”-ын төмөр зам доогуур барьж буй нүхэн гарцын ажил 90 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна

Төмөр зам болон автозам огтлолцдог гол цэгүүдэд хөдөлгөөний аюулгүй байдлыг нэмэгдүүлэх, замын нэвтрүүлэх чадварыг сайжруулах зорилгоор “Нүхэн гарц барих төсөл” хэрэгжиж байна. Энэ хүрээнд хийгдэж буй анхны байршил болох “Таван шар”–396 дугаар гармын нүхэн гарцын барилга угсралтын ажил 90 гаруй хувийн гүйцэтгэлтэй болжээ. Гарцын гэрэлтүүлэг, ногоон байгууламж болон бусад тохижилтын ажил бүрэн дууссан байна.

Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангахын тулд 90 метрийн урттай гүүрэн гарц барих ажлын бэлтгэлийг эхлүүлжээ. Төслийн зураг төслийг магадлалд оруулж батлуулсан бөгөөд ойрын хугацаанд барилгын ажлыг эхлүүлэхээр төлөвлөсөн байна.

“Гермес” төвийн урдах гарц – 50 хувьтай

Төслийн гуравдугаар байршил болох “Гермес” төвийн урд байрлах төмөр замын зоорийн нүхэн гарцын ажлын хүрээнд их биений бүтээцийн бэлтгэл ажил идэвхтэй үргэлжилж байгаа бөгөөд гүйцэтгэл 50 орчим хувьтай байна. Энэхүү байршилд түлхэх технологи ашиглан нүхэн гарцын бүтээцийг төмөр замын суурь давхаргын доор угсарч байна.

Геологийн төв лабораторийн уулзвар – газар чөлөөлөлт дуусах шатандаа

Геологийн төв лабораторийн уулзвар дахь нүхэн гарцын ажилд шаардагдах газар чөлөөлөлт үргэлжилж байгаа бөгөөд нийт 21 нэгж талбараас 18 нь бүрэн чөлөөлөгджээ. Үлдсэн гурван нэгж талбарын асуудлыг талууд хэлэлцэж байгаа бөгөөд газар чөлөөлөлт бүрэн дуусмагц ирэх хавраас барилга угсралтын ажлыг эхлүүлэх төлөвлөгөөтэй байна.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд