АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп хэт чинээлэг иргэдээс бусад бүх америкчуудад 2,000 гаруй ам.долларын нэг удаагийн төлбөр олгохоо амлалаа. Энэ мөнгийг импортын бараанд ногдуулах гаалийн тарифын орлогоос гаргана гэж тэр мэдэгджээ.
Mongolnews24.com сайт мэдээлснээр, Трамп энэ тухайгаа Truth Social сүлжээндээ бичихдээ:
“Тарифт эсэргүүцэл үзүүлж байгаа хүмүүс бол мунхгууд. АНУ өнөөдөр дэлхийн хамгийн баян, хамгийн хүндлэгдсэн улс болсон. Инфляци бараг тэг түвшинд, хөрөнгийн зах зээл түүхэн дээд үзүүлэлтэд хүрч, улс орон даяар үйлдвэрүүд шинээр баригдаж байна” гэж тэмдэглэв.
Түүний хэлснээр, импортын тарифын орлогоор 37 их наяд долларт хүрээд буй АНУ-ын төрийн өрийн ихэнхийг нөхөх боломжтой аж.
