Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төвөөс (ХӨСҮТ) мэдээлснээр 2025 оны арваннэгдүгээр сарын 7-ны өдрийн байдлаар улаанбурханы лабораториор батлагдсан тохиолдлын тоо 13,607 болж нэмэгджээ. Эдгэрсэн хүний тоо 13,568 хүрсэн бол нийт 11 хүн амь насаа алджээ.
Улаанбурханы өвчлөл насны бүлэгт дараах байдлаар тархсан байна:
- 10–14 настай хүүхдүүд – 5,090 тохиолдол
- 0–4 насны хүүхдүүд – 3,156 тохиолдол
- 5–9 настай хүүхдүүд – 1,762 тохиолдол
- 15–19 настай өсвөр насныхан – 1,722 тохиолдол
Улаанбурхан нь маш өндөр халдварлах чадвартай боловч бүрэн дархлаажуулалтаар 100 хувь сэргийлэх боломжтой өвчин юм. Иймээс иргэд дараах зүйлд анхаарах шаардлагатай:
- Вакцинд хамрагдсанаа өрхийн эмнэлэг, сумын эрүүл мэндийн төвдөө бүртгүүлэх
- Вакцинд хамрагдаагүй, хоцорсон бол даруй нөхөн дархлаажуулалтад хамрагдах
- Өөрийгөө болон бусдыг өвчлөлөөс хамгаалж, халдварын хяналтыг хамтдаа сахих
Эрүүл мэндийн байгууллагууд иргэдийг хариуцлагатай байж, улаанбурханы тархалтаас урьдчилан сэргийлэхийг дахин сануулж байна.
