IEM Chengdu 2025 тэмцээний бүлгийн шатанд The MongolZ баг дэлхийн шилдэгүүдийн нэг Astralis-тай тулалдлаа. Хоёр багийн ширүүн өрсөлдөөнд Astralis 2:0-ийн харьцаагаар ялалт байгуулсан юм.
- Nuke: 13:11
- Inferno: 13:8
Энэ ялалтын дараа Astralis “A” бүлгийн тэргүүн байрны төлөө тоглох эрхээ авсан бөгөөд 11-р сарын 5-ны 18:30 (УБ-ын цагаар) Team Falcons болон Team Spirit-ийн тоглолтын ялагчтай тулна. Ингэснээр тус баг аль хэдийн IEM Chengdu 2025-ийн плэй-офф шатанд шалгараад байна.
Харин The MongolZ баг доод шатанд үргэлжлүүлэн тоглох бөгөөд 11-р сарын 5-ны 14:30 (УБ-ын цагаар) TYLOO болон paiN Gaming-ийн ялагчтай хүч үзэх юм.
IEM Chengdu 2025 тэмцээн 11-р сарын 3–9-ний хооронд БНХАУ-д LAN форматаар зохион байгуулагдаж байгаа бөгөөд нийт 16 баг өрсөлдөж, 300 мянган ам.долларын шагналын сантай байна.

Шаал харамсалтай ялагдал боллоо — гэтэл санаснаар явсангүй дээ
Гэхдээ Монголын баг сайн тоглолоо, цаашдаа илүү туршлага хуримтлуулчихгүй бол дээ