НүүрНийгэмЦахилгааны өргүй айлууд шөнийн тарифын хөнгөлөлтөд хамрагдана

Цахилгааны өргүй айлууд шөнийн тарифын хөнгөлөлтөд хамрагдана

Гэр хорооллын айл өрхүүдийн цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлт энэ сараас хэрэгжиж эхэллээ. Өмнөх жилүүдэд хөнгөлөлт оройн 21:00 цагаас өглөөний 06:00 цаг хүртэл үйлчилдэг байсан бол шинэ журмаар өглөөний 09:00 цаг хүртэл сунгасан байна.

Хөнгөлөлтөд цахилгааны төлбөрийн өргүй айлуудыг хамруулах бөгөөд нийслэл, аймгийн төв болон 10 мянгаас дээш хүн амтай сум, суурин газрын өрхүүд хамрагдах боломжтой. Хэрэглэгчид хугацаа хэтэрсэн өр төлбөргүй байх шаардлагатай гэж албаны эх сурвалж мэдээллээ.

Энэхүү хөтөлбөрт нийт 240 мянган айл өрхийг хамруулах бөгөөд 81 тэрбум төгрөгийн санхүүжилт зарцуулахаар төлөвлөжээ.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд