Даваа, 6 сар 9, 2025
HomeСпортМеталууд эхний тоглолтдоо ялалт байгууллаа

Металууд эхний тоглолтдоо ялалт байгууллаа

FIBA-гаас зохион байгуулдаг сагсан бөмбөгийн Азийн аваргуудын лигийн (BCL Asia) Зүүн бүсийн урьдчилсан шатны тэмцээн эхэллээ.

Монголын Үндэсний Дээд лигийн 2023-2024 оны улирлын дэд байрын эзэн “Bishrelt Metal” баг “А” хэсэгт багтан, эхний тоглолтоо Малайзын аварга “NS Matrix Deers” багийн талбайд хийж 98:86 харьцаагаар ялалт байгуулсан байна.

Тоглолтын эхний хагаст хоёр баг ижил түвшинд өрсөлдсөн ч “Металууд” гуравдугаар үед 30:17 гэсэн харьцаагаар илүүрхсэн нь тоглолтын хувь заяаг шийдсэн юм.

Тоглолтын шилдгүүд:

  • Амарбаясгалангийн Энхбаясгалан — 21 оноо, 5 самбар, 2 бөмбөг таслалт
  • Девон Скотт — 24 оноо, 10 самбар, 5 дамжуулалт
  • Байрон Уэсли — 34 оноо, 9 самбар, 8 дамжуулалт

Малайзын талаас Жон Уэсли Марри 29 оноо, Толувалопэ Обаса 15 оноо, 11 самбартай тоглолоо.

Сонирхуулахад, өнгөрсөн жил хоёр баг мөн “А” хэсэгт тоглохдоо Малайзын баг Металыг 98:84 харьцаагаар хожиж байсан. Харин энэ жилийн хувьд багууд хоорондоо хоёр удаа тоглох хуваарьтай.

“Буганууд” тоглолтоос өмнөхөн Тайванийн “Taoyuan Pauian Pilots” багт 95:98 гэсэн харьцаагаар хожигдсон байсан.

Ийнхүү А хэсгийг нэг хожилтойгоор Монголын “Bishrelt Metal” баг тэргүүлж байна. Тэд дараагийн тоглолтоо дөрөвдүгээр сарын 5-нд Индонезын “Pelita Jaya Basketball” багийн талбайд хийнэ. Тус баг өмнөх улиралд “Буганууд”-тай хамт үндсэн тэмцээнд шалгарч байсан юм.

Харин B хэсэгт Монголын Үндэсний Дээд лигийн аварга “Broncos” буюу “Хасын Хүлэгүүд” баг багтсан бөгөөд тэд эхний тоглолтоо дөрөвдүгээр сарын 30-нд Тайванийн “New Taipei Kings” багийн талбайд хийнэ.

Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд