Монгол Экологи Төв НҮТББ-аас Европын Холбооны хамтын санхүүжилтээр хэрэгжүүлж буй “YSC – Залуучуудын Тогтвортой Хөгжлийн Корпус” хөтөлбөрийн хүрээнд дөрөв дэх жилдээ зохион байгуулагдаж буй “TEEN ХУРАЛДАЙ 2025” байгальд ээлтэй залуусын чуулга уулзалт оролцогчдын бүртгэлээ албан ёсоор эхлүүллээ.
Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд тус чуулганд улсын хэмжээнд 210 оролцогч, 40 гаруй сайн дурын залуус хамрагдаж, байгаль хамгаалал, тогтвортой хөгжил, соёлын өвийн талаар санал бодлоо солилцож иржээ. Энэ жил хөтөлбөр шинэ үеийн байгальд ээлтэй, манлайлагч өсвөр үеийнхнийг сонгон шалгаруулах зорилготой байна.
“TEEN ХУРАЛДАЙ” нь Монгол орны өнцөг булан бүрээс ирсэн өсвөр насныханд байгаль орчин, өв соёл, дижитал хөгжлийн асуудлуудыг хэлэлцэж, бодит шийдэл гаргах, өөрсдийн дуу хоолойг хүргэх боломж олгодог талбар юм. Уг нэр нь эртний Их Хуралдайгаас сэдэвлэгдсэн бөгөөд түүхэн уламжлалаа орчин үеийн залуусын санаачилгатай хослуулсан онцлогтой.
Хөтөлбөрт оролцсоноор оролцогчид дараах боломжуудыг олж авна:
- Эх орныхоо байгаль, экосистемийн онцлогийг судлах
- Монголын түүх, өв соёлын талаарх мэдлэгээ нэмэгдүүлэх
- Манлайлагч, мэргэжилтнүүдийн илтгэлийг сонсох
- Багаар ажиллах болон дижитал ур чадвар эзэмших
- Өөрийн санаа, дуу хоолойг илэрхийлэх
- Үеийн залуусын туршлагаас суралцах
Чуулганы хугацаанд оролцогчдын байр, хоол, орон нутгаас ирэх тээврийн зардал бүрэн дагалдах юм.
Өргөдлийн бүтэц:
- Хувийн мэдээлэл
- Туршлага
- Тохиолдол шинжилгээ
- Нээлттэй асуулт
- Танилцуулга бичлэг
Өргөдөл илгээх заавар:
- Youthcorps.mn вэбсайтад нэвтрэх
- “Дэд хөтөлбөрүүд” цэснээс “Teen Хуралдай” хэсгийг сонгох
- “Teen Хуралдай 2025” өргөдөл илгээх товчийг дарж бөглөх
Өргөдөл хүлээн авах хугацаа: 2025 оны 11 дүгээр сарын 10-ны 23:45 цаг (Улаанбаатарын цагаар) хүртэл.
Өргөдлийг зөвхөн вэб холбоосоор дамжуулан илгээх боломжтой бөгөөд имэйл болон бусад сувгаар илгээсэн өргөдлийг хүлээн авахгүйг анхаарууллаа.
