Даваа, 6 сар 9, 2025
HomeНийгэмТөв аймгийн Батсүмбэр сум руу 9800 төгрөгийн үнэтэй автобус явж эхэлнэ

Төв аймгийн Батсүмбэр сум руу 9800 төгрөгийн үнэтэй автобус явж эхэлнэ

2025 оны дөрөвдүгээр сарын 3-наас эхлэн Улаанбаатар хотоос Төв аймгийн Батсүмбэр сум руу чиглэсэн хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээ эхлэхээр боллоо.

ХХ63 дугаартай “Батсүмбэр сум – Улаанбаатар хот – Батсүмбэр сум” чиглэлийн зорчигч тээврийг Авто тээврийн үндэсний төв хариуцан, Драгон төвөөс иргэдэд үйлчлэх юм.

Автобусны хуваарь, үнэ:

  • Улаанбаатраас хөдөлнө: 14:00 цагт
  • Батсүмбэрээс хөдөлнө: 08:00 цагт
  • Том хүн: 9800 төгрөг
  • Хүүхэд: 4900 төгрөг

Энэхүү үйлчилгээ эхэлснээр орон нутгийн иргэдийн нийслэлтэй холбогдох хөдөлгөөний хүртээмжийг нэмэгдүүлж, иргэдэд тав тухтай, тогтмол тээврийн сонголт нэмэгдэнэ гэж үзэж байна.

Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд