Гавьяат тамирчин Энхтайваны Цэндбаатарын ээлжит мэргэжлийн тулааны тов болон өрсөлдөгчид өөрчлөлт орлоо.
Анх тэрбээр дөрөв хоногийн дараа АНУ-ын Флорида мужийн Тампа хотод Мексикийн боксчин Брэндон Бенитезтэй тулалдахаар төлөвлөж байсан ч, өрсөлдөгч нь визийн асуудлаас болж оролцох боломжгүй болсон байна.
Иймээс түүний шинэ өрсөлдөгчөөр Мексикийн боксчин Абрахам Эдуардо Торрес тодорч, тулааны товыг энэ сарын 21-нд болгон шинэчилжээ.
Торрес нь мэргэжлийн рингэнд 23 ялалт, нэг ялагдалтай туршлагатай тамирчин бөгөөд хүчтэй өрсөлдөгчдийн нэгээр тооцогддог.
Э.Цэндбаатар өөрийн цахим хуудсандаа “Тамирчин солигдож, тэмцээний хуваарьт өөрчлөлт орсон ч Монголчуудынхаа итгэлийг алдалгүй, бүх хүчээ дайчлан хичээх болно” хэмээн мэдэгдэв.
