Турк Улсад зохион байгуулагдаж буй өсвөр, залуучуудын даамын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үндсэн төрөл өнөөдөр өндөрлөж байна. Монголын өсвөрийн даамчид тэмцээнд хоёр алт, таван мөнгө, хоёр хүрэл медаль хүртэж, багийн дүнгээр 20 орныг тэргүүлэн дэлхийн аваргын баг боллоо.
Ийнхүү манай өсвөрийн даамчид багийн дүнгээр дөрөв дэх удаагаа дэлхийд тэргүүлсэн амжилтаа бататгав.
Алтан медальтнууд:
- Охидын 9–10 нас – Б.Эрмүүнзаяа (Архангай)
- Хөвгүүдийн 9–10 нас – Э.Арвин-Эрдэнэ (Баянзүрх дүүрэг)
Мөнгөн медальтнууд:
- Охидын 6–8 нас – М.Амин-Эрдэнэ (Сонгинохайрхан дүүрэг)
- Охидын 9–10 нас – Н.Дэлгэржаргал (Баянзүрх дүүрэг)
- Охидын 11–13 нас – Ч.Гоомарал (Чингэлтэй дүүрэг)
- Хөвгүүдийн 6–8 нас – З.Чинтөгс (Сүхбаатар дүүрэг)
- Хөвгүүдийн 9–10 нас – Д.Дамдинпүрэв (Чингэлтэй дүүрэг)
Хүрэл медальтнууд:
- Хөвгүүдийн 6–8 нас – Д.Отгонбаяр (Сонгинохайрхан дүүрэг)
- Охидын 14–16 нас – З.Отгонсүрэн (Сонгинохайрхан дүүрэг)
Монголын өсвөрийн даамчдын энэхүү амжилт нь оюун ухааны спортын дэлхийн тавцанд манай улсын байр суурийг улам бататгалаа.
