Нийслэлийн Соёл, урлагийн газар “Соёлын орон зай – бидний орчин” уриа аяныг “Соёлыг түгээгээрэй” уриан дор эхлүүлэв.
Энэхүү аян нь соёлын үнэт зүйлсийг түгээх, урлагийн бүтээл болон соёлын холбоодод хүртээмжийг нэмэгдүүлэх, нийгэмд эерэгээр нөлөөлөх бүтээлч санаачлагуудыг дэмжихэд чиглэж байна.
Аян нь төрийн байгууллага, бүх түвшний байгууллага болон иргэдийг:
- Өөрсдийн орон зай, үйл ажиллагаа, үйлчилгээ, харилцаандаа соёлын орчныг бий болгох,
- Өөрийн үнэт соёлыг бусдад түгээж, нийгэмд эерэг хандлагыг төлөвшүүлэх,
- Аймаг, нийслэл болон соёлын байгууллагуудаас зохион байгуулж буй уралдаан, арга хэмжээнд идэвхтэй оролцохыг уриалж байна.
Арга хэмжээ
Аяны хүрээнд:
- Чөлөөт цагийг зөв өнгөрүүлэх дадлыг төлөвшүүлэх,
- Нийгмийн соёлыг хөгжүүлэх,
- Үйлчилгээний соёлыг дээшлүүлэх,
- Онлайн орчинд эерэг хандлагыг төлөвшүүлэхэд чиглэсэн олон төрлийн арга хэмжээ зохион байгуулагдана.
Эдгээр арга хэмжээнүүдийг янз бүрийн хэлбэрээр хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Аян улс даяар өрнөж, 2025 оны 11-р сарын 3-ныг хүртэл үргэлжилнэ.