2011 онд NBA-ийн All-Star тоглолтын үеэр Монголд зочилж байсан домогт төвийн тоглогч Dwight Howard 14 жилийн дараа дахин Монголд ирэх өндөр магадлалтай болжээ. Энэ удаад тэрээр Монголын сагсан бөмбөгийн “Үндэсний дээд лиг”-ийн “SG APES” багийн төлөө улирлын турш тоглох боломжтой байна.
Ирэх магадлалтай тамирчид
Багийн эзэн Б.Мөнхжингийн мэдээлснээр багт дэлхийн нэр хүндтэй хэд хэдэн тоглогчийг авчрах талаар хэлэлцэж байгаа бөгөөд сонголтод:
- Kenneth Faried
- Thomas Robinson
- Montrezl Harrell
- Javale Mcgee
- Dwight Howard
орж байгаа аж.
Б.Мөнхжин цахим хуудсандаа: “Дээрх тоглогчдоос нэг тоглогч ирэх сарын 15-нд ирнэ. Улирлын турш “SG APES” багийн төлөө тоглох болно. Эдгээр тоглогчдоос миний цахим хаягийг дагасан тоглогч байгаа” хэмээн онцолсон байна.
Dwight Howard-ын магадлал хамгийн өндөр
- Б.Мөнхжингийн цахим хаягийг дээрх тамирчдаас зөвхөн Dwight Howard дагасан байна.
- Өнгөрсөн жил ч мөн Howard-ыг авчрах талаар яригдаж байсан бөгөөд тухайн үед Мөнхжин: “APES-д Dwight-ийг харж болох ч юм бил үү… Бид үргэлж шинэчлэлт, хөгжлийг авчирна. Дэлхийн одыг авчирч багтаа тоглуулах өдөр удахгүй ирнэ”
гэж байсан удаатай.
Хэрэв Dwight Howard Монголын дээд лигт ирвэл түүний хамгийн том өрсөлдөгч нь “Selenge Bodons”-ын төлөө тоглож буй Demarcus Cousins байх өндөр магадлалтай. Энэ нь Монголын сагсан бөмбөгт урьд өмнө байгаагүй дэлхийн супер оддын шууд тулааныг авчрах юм.