Баасан, 10 сар 3, 2025
HomeУлс төрСудалгаа: МАН-ын даргад хэн тохирох вэ?

Судалгаа: МАН-ын даргад хэн тохирох вэ?

“МЭК” ХХК сар бүр нийгэм, улс төрийн нөхцөл байдлын талаарх тандалт судалгаа хийж, иргэдийн үнэлэмжийг олон нийтэд танилцуулдаг. Энэ удаа 2025 оны есдүгээр сарын 13–15-нд Улаанбаатар болон хөдөө орон нутгийн сонгуулийн насны 700 иргэнийг хамруулж, МАН-ын даргад иргэдийн хандлагыг судалжээ.

Судалгааны үр дүнгээс харахад иргэдийн 40 хувь нь “Хэн ч болсон ялгаагүй” гэж үзсэн бол 18 хувь нь “Мэдэхгүй” гэсэн хариулт өгсөн байна. Харин нэр зааж дэмжсэн хувийг авч үзвэл:

  • 14 хувь нь Г.Занданшатарыг
  • 13 хувь нь Д.Амарбаясгаланг
  • 9 хувь нь “Татгалзсан”
  • 6 хувь нь Л.Оюун-Эрдэнийг дэмжжээ.

Swot шинжилгээ

Ерөнхий сайд Г.Занданшатар

Давуу талууд:

  • Ерөнхий сайд, УИХ-ын дарга, сайд, ЕТГ-ын дарга зэрэг өндөр түвшинд ажилласан туршлага
  • Үндсэн хууль болон парламентын шинэчлэлд оролцсон туршлагаас үүдэн “системийн шинэчлэгч” гэх имижтэй
  • Ахмад, дунд үеийн намын гишүүдийн дунд тогтвортой, хүлээцтэй улстөрчөөр үнэлэгддэг
  • Ерөнхийлөгчийн шууд дэмжлэгтэй
  • МАН-ын фракцуудыг эвлэрүүлэн зуучлах боломжтой

Сул талууд:

  • Олон нийтийг татах харизм дутагдалтай
  • Бие даасан бүлэглэл, санхүүгийн хүчтэй сүлжээ байхгүй
  • Залуучуудын дунд “хуучинсаг” имижтэй болж болзошгүй
  • Хэт төвийг сахисан байдал нь нам дорой харагдуулах эрсдэлтэй
image 38

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан

Давуу талууд:

  • МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар олон жил ажилласан туршлага
  • Намын бүтэц, орон нутгийн удирдлагуудтай өргөн сүлжээтэй
  • Сонгуулийн кампанит ажил, зохион байгуулалт дээр туршлагатай
  • Залуучуудтай нэгдэх, шинэчлэгчидтэй хамтрах чадвартай
  • Нийгмийн сүлжээ, хэвлэл мэдээллээр идэвхтэй ажилладаг

Сул талууд:

  • Бие даасан улс төрийн лидерийн дүрд харагдах нь сул
  • Нийтийн дэмжлэгээс илүү дотоод механизм дээр түшиглэдэг гэж үнэлэгддэг
  • Өндөр түвшинд манлайлагчийн шийдвэр гаргаж байгаагүй
  • У.Хүрэлсүхтэй сөргөлдөөнд орсон нь сул тал болж болзошгүй
image 39
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд