Есдүгээр сарын 13-ны бямба гаригт Явуухулангийн цэцэрлэгт хүрээлэнд “Be Pawsitive -5” өдөрлөг амжилттай зохион байгуулагдана. Жилд зөвхөн нэг удаа болдог энэ арга хэмжээгээр тэжээвэр амьтныг хайрлах сэтгэлийг олон нийтэд түгээж, үслэг найзуудтайгаа хамт дурсамж, инээд хөөр, хайр энэрэлээр бялхам дүүрэн өдрийг өнгөрүүлэх боломж олгодог юм.

Энэ өдөрлөгийн гол үйл ажиллагаанууд дараах байдлаар төлөвлөгдсөн:
- Үрчлүүлэхийг хүссэн өхөөрдөм амьтадтай танилцах боломж
- Хөгжилтэй тоглоом, уралдаан, тэмцээнүүдэд идэвхтэй оролцох
- Нэгэн зорилготой, адил сэтгэлтэй хүмүүстэй танилцаж, нөхөрлөх
- Амьтан тэжээх зөвлөгөө, арга зүйг сонсох
- Азтай Савар ТББ-д хандив өргөх
- Оролцогч байгууллагуудын бүтээгдэхүүн, үйлчилгээтэй танилцах
- Өөрийн амьтныхаа тухай сонирхолтой мэдээлэл, түүхийг хуваалцах
Өдөрлөгийн хөтөлбөр
Энэ жилийн “Be Pawsitive -5” өдөрлөгийн хүрээнд ямар адтай ганган нохой, муур тодрохыг харахад таатай байна. Та өөрийн хайртай үслэг найзаа дагуулж ирэхдээ дараах зүйлсийг анхаарах хэрэгтэй:
