Ням, 10 сар 5, 2025
HomeОсол хэрэгХийлдэг гудаснаас унаж Хяргас нуурт живж байсан хүүхдийг аварчээ

Хийлдэг гудаснаас унаж Хяргас нуурт живж байсан хүүхдийг аварчээ

Увс аймгийн Малчин сумын нэгдүгээр багийн “Хар тэрмэс” хэмээх газарт, Хяргас нуурын усанд живж байсан хүүхдийг аварсан тухай дуудлага 2025 оны долдугаар сарын 28-ны орой 22:30 цагт бүртгэгджээ.

Улаанбаатар хотоос гэр бүлийн хамт Увс аймгийн Хяргас нуурт аялж байсан 15 настай охин нуурын эргээс 100 метр орчим зайд хийлдэг гудаснаас унаж, живэх аюулд орсон байна. Энэ үед нуурын эрэг орчмоор Усны ослоос урьдчилан сэргийлэх эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид охиныг амжилттай аварчээ.

Онцгой байдлын ерөнхий газар (ОБЕГ)-аас анхааруулж буйгаар, аялал зугаалгаар явахдаа иргэд зориулалтын бус, стандартын шаардлага хангаагүй хийлдэг гудас зэрэг хөвөгч хэрэгсэл ашиглан гол, нуурын усанд орох нь эрсдэлтэй тул болгоомжтой байхыг уриаллаа.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд