Яруу найрагч Цоодолын Хулангийн уучлал хүссэн өргөдлийг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүлээн авч, өөрийн бүрэн эрхийн хүрээнд уучлал үзүүлжээ. Үүний дагуу тэрбээр Үндэсний их баяр наадмын өмнө суллагдах юм.
Ц.Хулан 2023 оны 2-р сарын 19-нд гадаадын тагнуулын байгууллагатай хамтран ажилласан хэрэгт холбогдон анх хоригдож байсан бөгөөд шүүхээс 9 жил 6 сарын хорих ял сонсоод байв.
Тэрээр сүүлд 2024 оны 9-р сард Ерөнхийлөгчид захидал илгээж, уучлал хүссэн байдаг.