Пүрэв, 7 сар 10, 2025
HomeНийгэмУнаач хүүхдийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг...

Унаач хүүхдийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир, Монголын морин спорт, уяачдын холбооны төлөөлөлтэй өнөөдөр хурдан морины уралдаанч хүүхдүүдийн эрх, аюулгүй байдлыг хамгаалах зорилго бүхий хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.

Тус баримт бичигт хурдан морины уралдаан болон бэлтгэлийн явцад хүүхдийн амь нас, эрүүл мэнд, сурч боловсрох эрхийг нэн тэргүүнд тавих, тэдний сайн сайхны төлөө хамтран ажиллах, холбогдох хууль тогтоомжийг чанд мөрдөх зэрэг заалтууд багтсан байна. Мөн хоёр байгууллагын харилцан хүлээсэн үүрэг, хариуцлагыг тодорхой тусгасан байна.

Санамж бичигт гарын үсэг зурах үеэр ГБХНХ-ийн сайд Т.Аубакир хэлэхдээ: “Наадмын өдрүүдэд бүх аймаг, сумдад маш олон хүүхэд морь унадаг. Тэдний эрүүл мэнд, аюулгүй байдлыг уяачид хангаж ажиллах ёстой” хэмээгээд, унаач хүүхдүүдийн эрхийг дээдлэн, өв соёлоо хүндэтгэн, хариуцлагатай хандахыг уриаллаа.

Сайд Т.Аубакир мөн хүүхдийн эрхийн асуудалд бүх шатны байгууллагууд онцгой анхаарал хандуулах хэрэгтэйг онцолж, Хүүхэд, гэр бүлийн асуудал хариуцсан нийгмийн ажилтнуудаар дамжуулан сум, хорооны салбар хороод, наадмын комисст тодорхой шаардлага тавихаа илэрхийлсэн. Тус ажил нь улсын болон орон нутгийн хэмжээнд унаач хүүхдүүдийн аюулгүй байдлыг бодитой хамгаалах алхам болох юм.

Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд