2025 оны Сагсан бөмбөгийн эмэгтэйчүүдийн Азийн аварга шалгаруулах тэмцээний “В” дивизоны тоглолтууд Хятадын Шэньжэнь хотод долдугаар сарын 13-20-ны өдрүүдэд зохион байгуулагдах гэж байна.
Монгол Улсын эмэгтэй шигшээ баг энэхүү тэмцээнд оролцох бөгөөд эхний тоглолтоо долдугаар сарын 14-ний өдөр Тайландын үндэсний багтай хийх хуваарьтай байна.
Тэмцээний өмнө манай шигшээ баг дотоодын “Futures” нэртэй лигийн тоглолтуудаа амжилттай дуусгасан бөгөөд одоо Азийн тэмцээнд хүчээ сорих бэлтгэлээ бүрэн хангаад байна.
