Пүрэв, 7 сар 10, 2025
HomeШинжлэх ухаан ба технологиTesla-ийн Optimus роботын үйлдвэрлэл хүндрэлтэй тулгарчээ

Tesla-ийн Optimus роботын үйлдвэрлэл хүндрэлтэй тулгарчээ

Илон Маскийн тэргүүлдэг Tesla компанийн хүнтэй төстэй роботын төсөл болох Optimus үйлдвэрлэлийн ноцтой бэрхшээлд орсон талаар AI Invest цахим портал мэдээллээ.

Tesla-ийн робот хөгжүүлэлтийн баг сүүлийн үед олон сорилттой нүүр тулсан байна. Ялангуяа 2016 оноос хойш уг төслийг удирдаж байсан Милан Ковач компанийг орхисон нь нөхцөл байдлыг улам хүндрүүлжээ. Тэрээр Илон Маскийн хамгийн ойрын хамтрагчдын нэг байв.

Үүнээс гадна, инженерүүд туршилтын шатанд зарим бүрэлдэхүүн хэсэг удаан хугацаанд ажиллах үед хэт халдаг асуудлыг илрүүлсэн байна. Энэ нь роботын ажиллагааг хязгаарлаж, аюулгүй байдлыг эрсдэлд оруулж байгаа юм.

Optimus роботын туршилтын хэсэг одоогоор Tesla-ийн үйлдвэрлэлийн талбайд энгийн ажил гүйцэтгэж байгаа ч, компанийн инженерүүдийн үнэлгээгээр тэдний бүтээмж “хүний ажлын бүтээмжийн талаас бага” байна гэжээ.

Мөн роботын ачаа зөөх хүчин чадал хангалтгүй байгаагаас үйлдвэрлэлд өргөн хүрээтэй ашиглах боломжийг эргэлзээтэй болгож байна.

Сэлбэгийн худалдан авалтыг хойшлуулжээ

Үүссэн хүндрэлүүдийн улмаас Tesla зарим ханган нийлүүлэгчиддээ сэлбэг захиалгаа дор хаяж хоёр сараар хойшлуулах талаар мэдэгдсэн байна.

AI Invest-ийн шинжээчдийн үзэж байгаагаар, энэхүү удаашрал нь Илон Маскийн өмнө зарласан “2025 онд 5–10 мянган Optimus робот үйлдвэрлэнэ” гэх зорилгод сөргөөр нөлөөлж болзошгүй.

Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд