Даваа, 6 сар 9, 2025
HomeБоловсролАШУҮИС дэлхийн их сургуулиудын жагсаалтын 1237-д бичигдлээ

АШУҮИС дэлхийн их сургуулиудын жагсаалтын 1237-д бичигдлээ

Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль (АШУҮИС) нь олон улсын нэр хүндтэй “Round University Ranking” (RUR) байгууллагын 2025 оны эрэмбээр дэлхийн 1237 дугаарт жагсжээ. Энэхүү амжилт нь тус сургуулийн тогтвортой бодлого, чанартай судалгаа, сургалтын хөтөлбөрийн шинэчлэл болон гадаад хамтын ажиллагааны үр дүн хэмээн үзэж байна.

Эрэмбийн үндэслэлүүд:

  • Эрдэм шинжилгээний бүтээлийн тоо, чанар: Scopus болон Web of Science зэрэг олон улсын мэдээллийн санд бүртгэлтэй эрдэм шинжилгээний ажлын тоо өссөн.
  • Сургалтын хөтөлбөрүүдийн олон улсын магадлан итгэмжлэл: Хөтөлбөрүүдийг олон улсын түвшинд нийцүүлэн шинэчилсэн.
  • Их сургуулийн эмнэлгийн тогтолцоо: Эмнэлгийн үйлчилгээ, сургалт, судалгаа хосолсон бүтэц хөгжиж буй.
  • Гадаад харилцаа, хамтын ажиллагаа: Гадаад түншлэлүүдийг өргөжүүлэн, олон улсын боловсролын орчинд нэгдэж буй.

Round University Ranking (RUR) гэж юу вэ?
Дэлхий даяар 25,000 гаруй их, дээд сургууль үйл ажиллагаа явуулдаг бөгөөд тэдгээрийн дунд их сургуулиудыг үнэлж, эрэмбэлдэг 80 гаруй байгууллага байдгаас RUR нь топ 10-т багтдаг. Тус байгууллага нь дараах үндсэн дөрвөн шалгуураар үнэлгээ хийдэг:

  1. Эрдэм шинжилгээ
  2. Сургалт
  3. Гадаад харилцаа
  4. Санхүүгийн тогтвортой байдал

Эдгээр үндсэн шалгуурт тулгуурлан нийт 20 дэд шалгуураар нарийвчилсан дүн шинжилгээ хийдэг.

Монголын дээд боловсрол, эрүүл мэндийн салбарын хамтын амжилт

Эрдэмтэн судлаачдын зүгээс АШУҮИС-ийн энэхүү түүхэн амжилтыг зөвхөн тус сургуулийн төдийгүй Монгол Улсын дээд боловсролын систем болон эрүүл мэндийн салбарын хамтын үр дүн хэмээн дүгнэж байна.

Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд