Даваа, 6 сар 9, 2025
HomeУлс төрЦ.Даваасүрэн: Ерөнхий сайдад тохирох хүн бол ард түмний дэмжлэг хүлээсэн, ноён нуруутай...

Ц.Даваасүрэн: Ерөнхий сайдад тохирох хүн бол ард түмний дэмжлэг хүлээсэн, ноён нуруутай лидер байх ёстой

МАН-ын Удирдах зөвлөлийн хурал өнөөдөр эхэлж байна. Хуралд оролцохоор хүрэлцэн ирсэн УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнгээс сэтгүүлчид дараагийн Ерөнхий сайдын тухай байр суурийг нь тодрууллаа. Учир нь түүний нэр Ерөнхий сайдад нэр дэвшигчдийн жагсаалтад яригдаж буй.

Ц.Даваасүрэн сэтгүүлчийн асуултад хариулахдаа: “Бэлтгэгдсэн, хат суусан, ноён нуруутай хүн л хэрэгтэй шүү дээ. Хүлээн зөвшөөрөгдөх гэдэг цаг хугацаа шаарддаг байхгүй юу. УИХ-д сонгогдоогүй хүнийг арай ч Ерөнхий сайдаар тавихгүй байлгүй дээ. Төрийн гурван өндөрлөгийн нэгийг хаших хүн бол ард түмнээс сонгогдсон, сэтгэл зүрхийг нь онгойлгосон хүн байх ёстой шүү дээ. Өнөөдрийн хурлаар кандидат ярихгүй, Бага хурлын тов л ярина” гэж мэдэгдлээ.

Мөн тэрээр салбартаа бүрэн хүлээн зөвшөөрөгдсөн хүнийг сайдаар томилох ёстойг онцлоод: “Ер нь салбартаа бүрэн хүлээн зөвшөөрөгдсөн лидер сайд болдог байсан. Одоо дурандаа бөгөөд мэргэжилтнүүд сайд болох гээд гүйгээд байна” хэмээн шүүмжилсэн юм.

Олон улсын нөхцөл байдлын талаар ч тэрбээр байр сууриа илэрхийллээ. “Дэлхий нийтэд Трампын бодлогоос болж тодорхойгүй нөхцөл үүсээд байна. Нүүрсээр өнгөрсөн жил 9 тэрбумын орлого олдог байсан, энэ жил талыг нь алдах гээд байна. Үүнийг наад зах нь шинэ Ерөнхий сайд шийдэх ёстой” гэж тэмдэглэв.

Түүнчлэн улс төрийн тогтолцооны тухайд тэрээр дараах байр суурийг илэрхийлэв: “Уг нь АН-ын зарчим бол олонх нь засаглаж, цөөнх нь хяналт тавьдаг. Манайх гэхдээ яах аргагүй хамтрах тийм өөрчлөлтийг Үндсэн хуульд хийчихсэн, би тэр үед ганцаараа эсэргүүцэж байсан” гэв.

Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд