Ням, 6 сар 8, 2025
HomeНийгэм“УБ метро” төсөл байгаль, нийгмийн нөлөөллийг үнэлэх шатандаа орлоо

“УБ метро” төсөл байгаль, нийгмийн нөлөөллийг үнэлэх шатандаа орлоо

Улаанбаатар хотын нийтийн тээврийн ирээдүйн чиг хандлагыг тодорхойлох томоохон төсөл болох “УБ метро” шинэ шатандаа шилжээд байна. Байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээний ажил эхэлж, төслийн бодит хэрэгжилтэд чиглэсэн олон улсын судалгаа, зөвлөмжүүд боловсруулагдаж байна.

Зөвлөх үйлчилгээний баг шалгарсан нь

“УБ метро” төслийн зөвлөх багийг сонгох олон улсын нээлттэй тендер хоёр үе шаттайгаар зарлагдаж, нийт дөрвөн гадаад компани өрсөлдсөнөөс БНСУ-ын Dohwa Engineering Co. Ltd, Korea National Railway, Soosung Engineering, Korea Railroad Corporation гэсэн дөрвөн компанийн түншлэл сонгогдсон. Энэхүү түншлэл нь техникийн зөвлөх үйлчилгээ, зураг төсөл, барилгын ажлын хяналт, хэрэгжилтийн мониторинг зэрэг цогц үүргийг хүлээж байна.

ТЭЗҮ шинэчлэгдэв

Түншлэлийг ахалж буй “Духуа инженеринг ХК” нь Жайкагийн 2013 онд боловсруулсан техник, эдийн засгийн үндэслэлийг шинэчлэн боловсруулж, төслийн загвар зураглал, үндсэн чиглэлийг тодорхойлсон. Шинэчилсэн ТЭЗҮ нь 2025 оны гуравдугаар сард албан ёсоор батлагдсан юм.

Метроны үндсэн үзүүлэлтүүд:

  • Чиглэл: Толгойт – Амгалан
  • Урт: 19.4 км
  • Өртөөний тоо: 15
  • Нэг депотой
  • Цагт зорчих зорчигчдын тоо: 17,200

Хүлээгдэж буй үр дүн

Шинэ метротой болсноор:

  • Авто замын ачаалал 10 хувиар буурна
  • Хотын тээврийн дундаж хурд 18 хувиар өснө
  • Олон нийтийн тээврийн хүлээгдэх хугацаа мэдэгдэхүйц багасна (45 минутаас 15 минут болтлоо буурах боломжтой)
  • Өртөөний бүсэд жижиг, дунд бизнесүүд идэвхжиж, эдийн засгийн эерэг нөлөөлөл үүснэ

Гүйцэтгэгчийг сонгох шат

Бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэгчийг сонгох тендерийн эхний шатанд 6 орны 27 оролцогч материалаа ирүүлсэн бөгөөд одоогоор хоёрдугаар шатанд оролцох шалгарсан байгууллагуудад тендер зарлах бэлтгэл явагдаж байна.

Санхүүжилт ба нөлөөллийн үнэлгээ

Төслийн санхүүжилтийн хэлэлцээр олон улсын байгууллагуудтай идэвхтэй үргэлжилж байгаа бөгөөд төслийн байгаль орчин болон нийгмийн үр нөлөөг нарийвчлан үнэлэх ажлыг олон улсын мэргэжилтнүүдийн оролцоотойгоор зохион байгуулж эхэлжээ. Эхний шатны ерөнхий үнэлгээний дүгнэлт гарахаар бэлтгэгдэж байгаа юм.

Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд