Улаанбаатар хотод шөнийн автобусны үйлчилгээ тогтмол хүрч эхэллээ. Иргэдийн зорчих нөхцөлийг сайжруулах зорилгоор дараах гурван чиглэлд шөнийн тээвэр өдөр бүр 22:00–02:00 цагийн хооронд 1,000 төгрөгийн тарифаар үйлчилж байна.
Шөнийн тээврийн чиглэлүүд:
- ШҮ:1 “5 шар – Офицеруудын ордон”
- ШҮ:2 “Сүхбаатарын талбай – Нисэх”
- ШҮ:3 “Зунжин худалдааны төв – Сүхбаатарын талбай”
Мөн нийтийн тээврийн өглөөний зарим чиглэлүүдийн эхлэх цагийг урагшлуулсан байна. Үүнд Зунжин худалдааны төв, Архивын ерөнхий газар, Нисэх, Найрамдал, Шарга морьт, Налайх, Зүүн салаа, Тоосгоны үйлдвэр зэрэг төвөөс алслагдсан 20 чиглэл багтаж байгаа юм.
Ингэснээр иргэд ажил, сургуулиасаа хоцрохгүй, өглөөний ачаалал багасах нөхцөл бүрдэж байна.

