Лхагва, 9 сар 10, 2025
HomeСпортӨмнөговь, Баянголын волейболын багууд хүүхдийн спортын наадмын аварга боллоо

Өмнөговь, Баянголын волейболын багууд хүүхдийн спортын наадмын аварга боллоо

Монголын хүүхдийн спортын VIII наадмын хүрээнд болж буй волейболын тэмцээн амжилттай өндөрлөж, шилдгүүд тодорлоо. Тэмцээн Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн Спортын ордонд зохион байгуулагдсан бөгөөд охид, хөвгүүдийн нийт 58 баг оролцжээ.

Охидын ангилал:

  • Баянгол дүүрэг — алтан медаль
  • Орхон аймаг — мөнгөн медаль
  • Ховд аймаг — хүрэл медаль

Хөвгүүдийн ангилал:

  • Өмнөговь аймаг — алтан медаль
  • Хэнтий аймаг — мөнгөн медаль
  • Дархан-Уул аймаг — хүрэл медаль

Багийн нийлбэр дүнгээр:

  1. Өмнөговь аймаг — тэргүүн байр
  2. Баянгол дүүрэг — хоёрдугаар байр
  3. Ховд аймаг — гуравдугаар байр

Энэ жилийн хувьд Баянгол дүүргийн баг хүүхдийн спортын наадмаас хоёр дахь алтан медалиа хүртсэн бол Өмнөговь аймгийн баг анхны алтан медалиа авлаа. Харин өмнөх удаагийн наадмаар охидын ангилалд Баянхонгор, хөвгүүдийн төрөлд Баянгол дүүрэг тэргүүлж байсан юм.

Монголын хүүхдийн спортын VIII наадмын шигшээ шатанд 21 аймаг, 9 дүүргээс нийт 6120 тамирчин 31 төрлөөр өрсөлдөж, 271 багц медалийн төлөө хурд хүч, авхаалж самбаагаа сорьж байна.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд