Монгол, Япон хоёр улсын соёлын харилцааны 50 жилийн ойн хүрээнд 2025 оны 7-8 сард Японы Миязаки муж болон Улаанбаатар хотын хооронд анхны шууд нислэгийг эхлүүлэхээр болжээ.
Hunnu Air компанийн гүйцэтгэх олон улсын анхны рейс
Энэхүү шууд олон улсын нислэгийг Монголын Hunnu Air компани гүйцэтгэх бөгөөд энэ ондоо нийт 3 удаагийн нислэг хийхээр төлөвлөж, нийт 300 орчим зорчигчийг тээвэрлэхээр тооцоолжээ. Үүний дотор нэг удаагийн нислэгээр ойролцоогоор 100 хүн Монголд ирэх хүлээлттэй байна.
Миязаки мужаас Монгол руу чиглэсэн аяллын хөтөлбөр
Японы Миязаки мужийн зүгээс Монголд ирэх жуулчдад зориулсан 5 өдрийн аяллын тусгай хөтөлбөр бэлтгэсэн бөгөөд үүнд:
- Монгол орны өргөн уудам газар нутгийг танилцуулах аялал
- Үзэсгэлэнт байгалийн тогтоц, нүүдэлчин соёлтой танилцах
- Монгол гэрт буух туршлага
- Дэлхийн соёлын өвд бүртгэгдсэн эртний нийслэл Хархорин хоттой танилцах аялал багтаж байна.
Монголын аялал жуулчлалын хөтөлбөрийг дэмжиж байна
Монгол Улс 2023-2028 оныг Аялал жуулчлалын хөгжлийн жилүүд болгон зарлаж, Go Mongolia хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Энэхүү нислэг нь зөвхөн аялал жуулчлалыг дэмжихээс гадна хоёр улсын ард иргэдийн найрсаг харилцааг гүнзгийрүүлж, ёс заншил, түүх, соёлыг харилцан ойлголцох томоохон гүүр болно хэмээн үзэж байна.