2025 оны 5-р сарын 16-нд Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс улаанбурхан өвчний тархалтын талаар мэдээлэл өглөө. Тус мэдээллээр улсын хэмжээнд улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 1964-д хүрээд байна.
Өвчлөлийн сүүлийн үзүүлэлтүүд
- Нийт батлагдсан тохиолдол: 1964
- Эмчлэгдэн хяналтаас гарсан: 1390
- Сүүлийн 24 цагийн шинэ тохиолдол: 73
- 21 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна
- 24 хүн эмчлэгдэн эмнэлгээс гарсан
Насны бүлгийн онцлог
Өвчлөлтийн гол хэсгийг 10-14 насныхан эзэлж байгаа бөгөөд энэ насны хүүхдүүдийг нөхөн дархлаажуулах нь халдвараас урьдчилан сэргийлэх чухал арга зам болж байна.
Улаанбурхан өвчний шинж тэмдэг
- Халуурах
- Бие дээр толбот, гүвдрүүт тууралт гарах
- Ханиалгах
- Нүд нуухтах
- Араа шүдний ар талд цагаан цэг гарах
Эдгээр шинж тэмдгүүд илэрсэн тохиолдолд заавал эмчид хандах шаардлагатай.
Халдварлах хамгийн аюултай үе
Улаанбурхан өвчин туссан хүнээс:
- Тууралт гарсан эхний 4 өдөр
- Тууралт гарснаас хойших 4 өдөр
хамгийн их халдвар тараадаг үе гэж үздэг.
Халдвар авах эрсдэлтэй бүлгүүд
Хавьтал болсон нөхцөлд дараах бүлгийн иргэд халдвар авах өндөр эрсдэлтэй байдаг тул анхааралтай байх шаардлагатай. Үүнд:
- Вакцинд хамрагдаагүй 0-8 сартай хүүхдүүд
- Жирэмсэн эмэгтэйчүүд
- Архаг суурь өвчтэй хүмүүс
- Дархлаа дарангуйлах эм уудаг хүмүүс
- Вакцинд хамрагдаагүй иргэд
Халдвар дамжих зам, урьдчилан сэргийлэх зөвлөмж
Улаанбурхан өвчин агаар дуслын замаар маш хурдан тархдаг бөгөөд халдварын гол эх үүсвэр нь өвчтэй хүн өөрөө байдаг. Тиймээс халдвартай хүнтэй хавьтагч болсон тохиолдолд эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжийг чанд мөрдөхийг мэргэжлийн байгууллагаас анхааруулж байна.