Дэлхийн шилдэг CS2 багуудын нэгээр нэрлэгдээд буй MongolZ баг албан ёсоор шинэ залуу тоглогчдыг Академидаа элсүүлж эхэлжээ. Энэхүү академи нь ирээдүйн цахим спортын оддыг бэлтгэх зорилготой бөгөөд үндсэн багийн туршлагатай тоглогчдоос шууд суралцах ховор боломжийг залууст олгож байна.
Туршлагаа хуваалцах багийн гишүүд
MongolZ багийн гол тоглогчид болох:
- Б.Гарьдмагнай “bLitz”
- М.Содбаяр “Techno4K”
- Б.Өсөхбаяр “910”
- Б.Аюуш “mzinho”
- М.Азбаяр “Senzu”
…залуу тамирчдад олон улсын тэмцээнүүдэд оролцсон туршлага, мэргэжлийн түвшний ур чадвараа хуваалцахаар бэлтгэж байна.
MongolZ багийн сүүлийн амжилтууд
2024 он MongolZ багийн хувьд амжилтаар дүүрэн жил байлаа. Тэд дараах нэр хүндтэй тэмцээнүүдэд түрүүлжээ:
- MESA Nomadic Masters Spring 2024
- YaLLa Compass 2024
- Thunderpick World Championship 2024
Түүнчлэн Perfect World Shanghai Major 2024 тэмцээний плей-оффт шалгарсан бөгөөд Valve-ийн дэлхийн чансаанд 5-р байр эзэлж байна. Багийн нийт шагналын сан 1.5 сая ам.долларт хүрчээ.
Академид элсэх шалгуур
MongolZ Академид элсэхийг хүсэгчид дараах шаардлагыг хангасан байх ёстой:
- 17 нас хүрээгүй байх
- Faceit ELO 2700 буюу түүнээс дээш байх
- VAC бан авсан түүхгүй байх
Хэрэв чи CS2-ийн авьяастай тоглогч бол мэргэжлийн тоглогч болох дараагийн алхмаа хийх цаг иржээ. Доорх холбоосоор орж бүртгүүлээрэй: https://bit.ly/TheMongolZAcademy
Цахим спортын хөгжилд хувь нэмэр оруулна
MongolZ багийн гол ивээн тэтгэгч болох 1xBet Mongolia энэхүү академийн үйл ажиллагааг бүрэн дэмжиж байгаа бөгөөд компанийн төлөөлөгч хэлэхдээ: “MongolZ Академи нь монгол залуусыг мэргэжлийн тоглогч болоход түлхэц болж, тэднийг олон улсын тавцанд гаргах шинэ гарц байх болно” гэжээ.
Сануулахад, 5-р сарын 12-нд The MongolZ баг PGL Astana 2025 тэмцээнд NaVi багийг ялсан бөгөөд маргааш Aurora багтай тоглоно.
