НүүрНийгэм“Өвлийн идэш” худалдаагаар мах, сүү, цагаан идээг зуучлалгүй үнээр борлуулна

“Өвлийн идэш” худалдаагаар мах, сүү, цагаан идээг зуучлалгүй үнээр борлуулна

Нийслэлчүүдийн өвлийн хүнсний хэрэгцээг хангах зорилгоор “Өвлийн идэш” өргөтгөсөн үзэсгэлэн худалдааг 2026 оны арваннэгдүгээр сарын 25-наас Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна талбайд зохион байгуулахаар болжээ.

Дөрөв хоног үргэлжлэх тус худалдааг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба хамтран зохион байгуулна.

Үзэсгэлэн худалдаанд орон нутгийн малчид, хоршоологчид оролцож, мах, сүү, цагаан идээ зэрэг бүтээгдэхүүнээ дундын зуучлагчгүйгээр зах зээлийн дундаж үнээс хямд борлуулах боломжтой юм.

Ингэснээр нийслэлийн иргэдийн өвлийн хүнсний хэрэгцээг хангахын зэрэгцээ гол нэрийн бүтээгдэхүүний үнийн огцом хэлбэлзлээс сэргийлэх, орон нутгийн үйлдвэрлэгчдийн борлуулалтыг нэмэгдүүлэх зорилт тавьжээ.

Худалдаанд нийлүүлэх бүтээгдэхүүн бүр гарал үүсэл нь баталгаажсан, чанар, стандартын шаардлага хангасан байх ёстой. Мөн холбогдох мэргэжлийн байгууллагууд худалдааны талбайд мал эмнэлэг, эрүүл ахуй, хүнсний аюулгүй байдлын хяналт тавьж ажиллах юм байна.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд