НүүрСпортЖүжигчин Чоу Юнь Фат 71 насандаа өдөр бүр таван километр гүйж байна

Жүжигчин Чоу Юнь Фат 71 насандаа өдөр бүр таван километр гүйж байна

Хонконгийн алдарт жүжигчин Чоу Юнь Фат гүйлтийг амьдралынхаа салшгүй хэсэг болгожээ. Өдгөө 71 настай тэрбээр өдөр бүр таван километр гүйдэг бөгөөд энэ дадлаа найман жил орчим хадгалж байгаа талаар “The Straits Times” мэдээлсэн байна.

Жүжигчин 2023 онд буюу 68 настайдаа анх удаа хагас марафонд оролцож, 21.0975 километрийн зайг хоёр цаг 27 минут 56 секундэд туулж байв. Тухайн үед тэрбээр өдөр бүр 4-5 километр гүйдэг тухайгаа хуваалцаж байсан юм.

“Crouching Tiger, Hidden Dragon”, “Hard Boiled”, “A Better Tomorrow”, “Pirates of the Caribbean: At World’s End” зэрэг киноны дүрээрээ олон улсад танигдсан Чоу Юнь Фат нас ахихын хэрээр эрүүл мэнд, дасгал хөдөлгөөнд илүү анхаарах болжээ. Тэрбээр гүйхээс гадна ууланд алхах, явган аялал хийх, байгальд цагийг өнгөрүүлэх дуртай аж.

Дэлхийн кино урлагийн алдартнуудын нэг болсон Чоу Юнь Фат эгэл даруу амьдралын хэв маягаараа ч олны хүндлэлийг хүлээдэг. Түүнийг Хонконгийн гудамжаар энгийн хувцастай алхах, нийтийн тээврээр зорчих, ууланд гүйж явах үед нь иргэд олонтаа хардаг байна.

Эх сурвалж: The Straits Times

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд