НүүрОлон улсын мэдээНөхөр нь эхнэрээ хэт чанга тэвэрч, таван хавиргыг нь хугалжээ

Нөхөр нь эхнэрээ хэт чанга тэвэрч, таван хавиргыг нь хугалжээ

Хятад улсын нэгэн иргэн эхнэрээ хэт чанга тэвэрснээс болж таван хавиргыг нь хугалсан тухай “Vietnam.vn” мэдээллээ.

Тэврэлтийн дараа эмэгтэйд хүчтэй өвдөлт мэдрэгдэж, цэх зогсож чадахааргүй болсон байна. Эмнэлэгт томографийн шинжилгээ хийлгэхэд таван хавирга нь хугарч, дахин нэг хавирга нь цуурсан болох нь тогтоогджээ. Нөхөр нь болсон явдалд туйлын их харамсаж байгаагаа илэрхийлсэн бөгөөд хайртай бүсгүйдээ сэтгэлийн нандин мэдрэмжээ мэдрүүлэхийн тулд л чанга тэврэхийг хүссэн, ийм үр дүн гарна гэж огт төсөөлөөгүй хэмээн ярьсан байна.

Эмч нарын тайлбарласнаар, гэнэт хүчтэй тэврэх болон ар талаас нь өргөх үед цээжний хөндийд жигд бус даралт үүсдэг байна. Ялангуяа таваас найм дахь хавирга нь ихээхэн махир бүтэцтэй тул шахалтыг муу даадаг бөгөөд амархан хугарах эрсдэлтэй байдаг аж.

Гэхдээ эмч нар тэврэлтээс бүрмөсөн татгалзахыг уриалаагүй бөгөөд хамгийн гол нь хүчээ тохируулах нь чухал гэдгийг онцолжээ. Тэд цээжний хөндийг шахахын оронд бэлхүүс эсвэл нуруунаас нь зөөлөн тэврэхийг зөвлөж байна. Ялангуяа туранхай, ясны нягтрал багатай хүмүүстэй онцгой болгоомжтой хандах шаардлагатай. Мөн цээжээрээ өвдөлт мэдэрч буй хүнийг ширүүн тэврэх эсвэл өргөж хэрхэвч болохгүйг анхаарууллаа.

Ясыг бэхжүүлж, хамгаалахын тулд эмч нар уураг, кальциар баялаг хүнс буюу сүү, шар буурцаг, загас, сам хорхой зэргийг түлхүү хэрэглэж, кофе болон өтгөн цайны хэрэглээгээ хязгаарлахыг зөвлөж байна. Түүнчлэн өдөрт 15–20 минут наранд гарч, хүчний дасгал багтаасан спортоор тогтмол хичээллэхийг зөвлөжээ.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд