“Тэнгисийн эрэг дээрх 24/7” шоуны шинэ ангид оролцогчдын тоо нэмэгдэж, сонирхолтой үйл явдлууд өрнөж байна. Тус шоуны сүүлд оролцогчоор нэмэгдсэн Б.Энхтамирын тухай сонирхолтой 15 баримтыг хүргэж байна.
- Б.Энхтамир нь 2004 оны есдүгээр сарын 27-нд Улаанбаатар хотод төрсөн бөгөөд жинлүүрийн ордтой. Тэрээр гэр бүлдээ дөрвүүлээ өссөн.
- Тэрээр усан спортоор найман наснаасаа эхэлж хичээллэж эхэлсэн бөгөөд одоо усан сэлэлтийн олон улсын хэмжээний мастер цолтой.
- Өнгөрсөн онд Хятадын Хонконгт болсон Олимпын эрх олгох усан сэлэлтийн тэмцээнд хоёр алт, нэг мөнгөн медаль хүртэж, “Парис-2024”-т оролцох эрхээ авсан.
- Олимпын эрх олгох тэмцээнд оролцохдоо 50 метрийн өврөөр даллах сэлэлтээр 23.49 секундийн амжилт үзүүлж, Монгол улсынхаа дээд рекордыг шинэчлэн тогтоосон.
- Түүний эгч Б.Энххүслэн мөн усан сэлэлтийн тамирчин бөгөөд “Токио-2020” Олимпид Монгол Улсаа төлөөлөн оролцож байжээ.
- Б.Энхтамир “Парис-2024” зуны Олимпын эрэгтэйчүүдийн 100 метрийн чөлөөт сэлэлтийн төрөлд оролцож, 50.81 секундийн амжилтаар 50-р байр эзэлсэн.
- Тэрээр аливаа зүйлд тайван хандах, тууштай, эргэцүүлэн боддог төрлийн хүн гэж өөрийгөө тодорхойлжээ. Гадаад үзэмжээрээ өндөр, царайлаг, гоё биетэй гэж үздэг.
- Тэрээр аливаа зүйлд хичээж, амжилт үзүүлэхгүй байх үед айдас төрдөг гэж хэлжээ.
- Б.Энхтамирийн хэлснээр, “Эмэгтэй хүмүүс миний гадаад үзэмжээс гадна зан аашинд татагддаг. Би буурь суурьтай, тогтвортой, тайван хүн.”
- Түүний хамгийн дуртай хоол нь будаатай хуурга бөгөөд энэ нь багаас нь идэж өссөн хоол юм. Тэмцээний үеэр хооллолтоо онцгой анхаардаг.
- Амьдралдаа гаргасан хамгийн зөв шийдвэр нь спортоор хичээллэж эхэлсэн гэдэг.
- Сэтгэлээр унасан үедээ, тэрээр бодлогошролгүй маргаашийн ажлаа төлөвлөөд, эрт унтаж эрч хүчтэй өдрийг эхлүүлдэг.
- Түүний чөлөөт цагийн дуртай зүйлс нь кино үзэх, цанаар гулгах, дугуй унах.
- Уснаас авдаг гайхалтай мэдрэмж нь түүнийг бага наснаас усан сэлэлтийн спортоор тууштай хичээллэхэд хүргэсэн. Мөн волейболын спортоор хичээллэх дуртай.
- Б.Энхтамирийн инстаграм хаяг нь @enkhtamirr_b бөгөөд түүний дагагчдын тоо 30,000 орчим.
