Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Энгельсийн гудамжны авто замд хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажил хийхтэй холбоотойгоор амралтын өдрүүдэд хөдөлгөөнийг түр хязгаарлахаар болжээ.
Нийслэлийн Замын хөгжлийн газрын мэдээлснээр аравдугаар сарын 10, 11-нд замын хоёр урсгалыг ээлжлэн хааж, засварын ажил гүйцэтгэнэ.
Хаалтын хуваарь
- Аравдугаар сарын 10, бямба гарагт 08:00–22:00 цагт: замын зүүн талын урсгалыг хаана.
- Аравдугаар сарын 11, ням гарагт 08:00–22:00 цагт: замын баруун талын урсгалыг хаана.
Энгельсийн гудамж нь Нарны гүүрний урд хэсэг болон Механик инженерийн сургуулийн уулзвар орчмыг хамардаг. Тус замын хэсэг Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо болон Баянгол дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрладаг байна.
