Монгол Улсын начин Цэндээгийн Анхбаяр Йордан Улсын Амман хотод болж буй чөлөөт, сонгомол бөхийн мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртжээ.
Тэрбээр тус тэмцээний сонгомол бөхийн төрөлд өрсөлдөж, дэд аваргаар шалгарсан байна.
Дэлхийн аваргын тав дахь медаль
Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын харьяат Ц.Анхбаяр “Жавхлант” бөхийн дэвжээ, “Говь” ХК-ийг төлөөлөн барилддаг.
Амман хотод хүртсэн мөнгөн медаль нь түүний мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс эх орондоо авчирсан тав дахь медаль болж байгаа аж.
