Монголын чөлөөт бөхийн тамирчин, ОУХМ Мөнх-Эрдэнийн Даваабанди 57 кг-ын жинд эхний даваагаа амжилттай хийж, шөвгийн наймд шалгарлаа. Тэрбээр Афганистаны Ахмад Барялыг 16:5 онооны харьцаагаар техникийн илт давуугаар ялсан байна.
Ингэснээр М.Даваабанди дараагийн шатанд Вьетнамын Нху Ду Фам-тай барилдахаар болжээ.
Хагас шигшээд хүчтэй өрсөлдөгч хүлээж магадгүй
М.Даваабанди шөвгийн наймын барилдаандаа ялалт байгуулбал хагас шигшээд Кыргызстаны Бекзат Алмаз Уулу-тай таарах магадлалтай байна.
Бекзат Алмаз Уулу нь өнгөрсөн оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт бөгөөд 57 кг-ын жингийн хүчтэй өрсөлдөгчдийн нэг юм.
