НүүрСпорт"Айчи-Нагоя": Марафонч Г.Хишигсайхан Азийн наадмын шилдэг 10-т шалгарлаа

“Айчи-Нагоя”: Марафонч Г.Хишигсайхан Азийн наадмын шилдэг 10-т шалгарлаа

Азийн зуны спортын XX наадмын марафоны зайн уралдаан өнөөдөр явагдаж, шигшээ багийн аваргууд тодорлоо. Тус тэмцээний эмэгтэйчүүдийн ангилалд хурд сорьсон Монгол Улсын тамирчин Г.Хишигсайхан амжилттай оролцон, Азийн шилдэг 10 марафончийн нэгээр тодорлоо.

Эмэгтэйчүүдийн марафоны өрсөлдөөн

Нийт 18 гүйгч гараанаас гарснаас Бахрейны тамирчин Шитайе Хабтэ 2:27:31 цагийн амжилтаар тэргүүлж, Азийн наадмын аваргаар тодорсон байна. Харин манай марафонч Г.Хишигсайхан замаа 2:35:45 цагт туулан 10 дугаар байрт хурдалжээ. Тус ангилалд уралдахаар заагдаж байсан марафонч Б.Мөнхзаяа тодорхой шалтгааны улмаас гарааны замд гарсангүй.

Эрэгтэйчүүдийн зайд эх орноо төлөөлөн оролцсон тамирчдаас Ж.Олонбаяр 16 дугаар байрт баригдсан бол Д.Гантулга 18 дугаар байраар уралдааны замаа дуусгасан байна.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд